Нүүр

With the Word to the World

Бичээсээр бэлтгэгдсэн чуулганы удирдагчид

Чуулганы удирдагчдад орон нутагтаа системтэй Библийн боловсрол эзэмших боломжийг олгоно.

2017оноос хойш
4аймагт
50орчим суралцагч
3шаттай хөтөлбөр
Эрхэм зорилго

Библийн боловсрол хэрэгцээтэй бүс нутгуудад хүрч, удирдагчдыг хөгжүүлснээр Агуу Захирамжийг биелүүлэхэд чуулганыг хүчирхэгжүүлнэ.

Хөтөлбөр

Гурван шат бүхий хөтөлбөр

Практик үйлчлэлийн бэлтгэлээс эхэлж, чуулганы удирдлагын шатыг дамжин, Библийн гүнзгийрүүлсэн судлалаар төгсөнө.

Хэн суралцах вэ

Чуулганы үйлчлэгч, удирдагчид

Ажил, үйлчлэлээ орхилгүй, бүс нутагтаа суралцана.

01

Чуулганы пастор, ахлагч

Чуулгандаа Библийн боловсролыг системтэй нэвтрүүлж, бие даан дараа үеийн үйлчлэгчдийг бэлтгэнэ.

02

Багш, бүлгийн удирдагч

Заах үүрэг хүлээсэн үйлчлэгчид суралцахын зэрэгцээ сурсанаа бусдад заах чадвараа хөгжүүлнэ.

03

Үйлчлэлд бэлтгэгдэж буй итгэгчид

Библийн суурь мэдлэгээ бататгаж, үйлчлэлийн замаа тодорхойлно.

Яаж эхлэх вэ

Гурван алхам

Тогтмол элсэлтийн хугацаа байдаггүй. Анги бүрдмэгц эхэлнэ.

1

Хүсэлт илгээх

Элсэлтийн маягтыг бөглөх эсвэл утсаар холбогдоно. Чуулганыхаа нэрийн өмнөөс ч хүсэлт гаргаж болно.

2

Уулзаж зөвлөлдөх

Хаана хичээллэх, ямар хуваарьтай явахыг хамтдаа тодорхойлно.

3

Анги эхлэх

Багадаа 8–10 суралцагч бүрдсэн тохиолдолд анги нээгдэж, хичээллэж эхэлнэ.