Танилцуулга

Библийн Өргөтгөсөн Боловсрол

Сургалт, сургууль дутмаг бүс нутагт очиж, чуулганы удирдагчдыг цогц хөтөлбөрөөр бэлтгэнэ.

BEE нь

BEE нь Biblical Education by Extension буюу Библийн Өргөтгөсөн Боловсрол гэх үг бөгөөд Библийн боловсролын хүрэлцээ дутмаг бүс нутагт очиж, чуулганы удирдагчдыг цогц хөтөлбөрөөр бэлтгэдэг олон улсын үйлчлэл юм.

Түүх, цар хүрээ

1979 онд Америкийн Нэгдсэн Улсад байгуулагдсан. Одоогийн байдлаар BEE World нь 35 улсад, BEE Korea нь 23 гаруй улсад олон зуун удирдагчдыг бэлтгэсээр байна.

BEE Mongolia

2017 онд Дархан Нэгдсэн Библийн Сургууль болон BEE Korea байгууллагын хамтралаар эхэлсэн. Одоогийн байдлаар Дархан, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт 50 орчим пастор, удирдагч суралцаж байна.

Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.

2 Тимот 2:2

Сургалтын онцлог

Чуулган төвтэй

Сургалт чуулганд төвлөрч явагдана. Улмаар бие даасан чуулган болоход дэмжинэ.

Цогц сургалт

Библийн мэдлэг, практик хэрэгжүүлэлт, зан чанарын төлөвшил гурвыг зэрэг хөгжүүлнэ.

Хүрч очих

Багш нар тухайн бүс нутагт очиж, нутгийн пастор, удирдагчдыг эргэх холбоотой хичээлээр бэлтгэнэ.

Үйлчлэлийн залгамж

2 Тимот 2:2 дахь Паулын стратегид үндэслэнэ — Паул, Тимот, итгэмжит хүн, бусад хүмүүс гэсэн дөрвөн үе залгамжилна.

Бие даан суралцах чадамж

Аргачлал нь өөрөө судалж нээх дадлыг төлөвшүүлнэ. Суралцагч хаана ч байсан Бурханы үгийг бие даан судалж хөгжинө.

Тодорхой хугацаа

Багш нар нутгийн удирдагчдыг бэлтгэх зорилгоо биелүүлсэн бол үйлчлэлээ тэдэнд үлдээж нутаг буцна.

Давуу тал

01

Суралцахын зэрэгцээ заадаг

Суралцагчид хичээлээ судлахын зэрэгцээ бусдад заана. Энэ нь суралцах үр дүнг улам нэмдэг.

02

Сүнслэг удирдагчдыг хөгжүүлдэг

Удирдагчид сүнслэгээр өсөж, үйлчлэлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломж авдаг.

03

Онол ба үйлчлэлийг зэрэг хөгжүүлдэг

Агуулга нь онол мэдлэгийн зэрэгцээ бодит өөрчлөлтийг авчрах хэрэгжүүлэлтийн алхмуудад хөтөлдөг.

04

Зардлын хувьд үр ашигтай

Нутгийн бие даасан байдлыг зорьдог тул сургалтыг тогтвортой, бага зардлаар хэрэгжүүлэх боломжтой.

05

Үйлчлэлийн талбарт нь сургадаг

Суралцагчид өөрсдийн үйлчилж буй орчинд суралцдаг тул сурсан зүйлээ шууд хэрэгжүүлнэ.

06

Сайнмэдээ ба дагалдуулалт чухал

Түвшин бүр сайнмэдээ тараалт ба дагалдуулалтын хэрэгжилтэд ихээхэн ач холбогдол өгдөг.

07

Үр дүнтэй сургалтын аргачлалтай

Суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, Библид сууртай хариултуудыг олж чаддаг болгодог.

08

Уян хатан нөхцөл

Хөтөлбөр, хугацааг тухайн нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан зохион байгуулна.