Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. (2Тимот 2:2)
With the Word
to the World
ТАНИЛЦУУЛГА
BEE нь
BEE нь Biblical Education by Extension буюу Библийн Өргөтгөсөн Боловсрол гэх үг бөгөөд чуулганы удирдагчдад зориулсан тодорхой сургалт, сургууль дутмаг улс орон, бүс нутагт очиж, удирдагчдыг цогц хөтөлбөрөөр сурган бэлтгэх зорилгоор 1979 онд Америкийн Нэгдсэн Улсад байгуулагдсан. Одоогийн байдлаар BEE World нь 34 улсад, BEE Korea нь 60 гаруй улс орнуудад олон зуун удирдагчдыг бэлтгэсээр байна.
BEE Эрхэм зорилго
Библийн боловсрол хэрэгцээтэй бүс нутгуудад хүрч үйлчлэгч удирдагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн библийн боловсролоор дамжуулан Эзэний Агуу Захирамжийг хэрэгжүүлэхэд чуулганыг хүчирхэгжүүлэх юм.
BEE Mongolia
2017 онд Дархан Нэгдсэн Библийн Сургууль болон BEE KOREA байгууллагын хамтралаар эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дархан, Улаанбаатар, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудад 50 орчим пастор, удирдагчид суралцаж байна.
BEE ОНЦЛОГ
Чуулган төвтэй
Цогт сургалт
Хүрч очих
Үйлчлэлийн залгамж
Бие даан суралцах чадамж
Тодорхой хугацаа
BEE давуу тал
01.
Суралцахын зэрэгцээ заадаг
BEE-ийн оюутнууд хичээлээ судлахын зэрэгцээ бусдад мөн заах ёстой. Энэ нь суралцах үр дүнг улам нэмдэг.
02.
Сүнслэгч удирдагчдыг хөгжүүлдэг
BEE нь сүнслэг удирдагчдад хөгжиж, үйлчлэлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг өгдөг.
03.
Онол ба үйлчлэлийг зэрэг хөгжүүлдэг
BEE сургалтын агуулга нь онол мэдлэгийн зэрэгцээ бодит өөрчлөлтийг авчрах хэрэгжүүлэлтийн алхмуудад хөтөлдөг.
04.
Зардлын хувьд үр ашигтай
BEE нь нутгийн бие даасан байдлыг зорьдог тул сургалтыг тогтвортой, бага зардлаар хэрэгжүүлэх боломжтой байдаг.
05.
Үйлчлэлийн талбарт нь сургадаг
BEE нь суралцагчдыг өөрсдийн үйлчилж буй орчинд нь суралцсанаар сурсан зүйлээ шууд хэрэгжүүлэх боломж бүрддэг.
06.
Сайнмэдээ тараалт ба дагалдуулалт чухал
BEE -н түвшин бүр сайнмэдээ тараалт ба дагалдуулалтын хэрэгжилтэд ихээхэн ач холбогдол өгдөг.
07.
Үр дүнтэй сургалтын аргачлалтай
BEE нь оюутнуудын бие даан суралцах чадварыг хөгжүүлдэг бөгөөд улмаар библид сууртай хариултуудыг олж чаддаг болдог.
08.
Сургалтын уян хатан нөхцөл
BEE-н сургалтын хөтөлбөр, хугацааг тухайн нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан зохион байгуулах боломжтой.