Өсвөр үеийн сургалт

Өсвөр үеийн сургалт

Үнэхээр үү?

Христитгэгч өсвөрчүүдийн эрүүл, зөв итгэлийн амьдралд зайлшгүй шаардлагатай сэдвүүдийг хөндсөн 8 цуврал сурах бичиг юм.

Товч танилцуулга

Хэнд зориулсан, ямар бүтэцтэй, хэрхэн явагддагийг товч танилцуулав.

Хэнд зориулсан

Дунд, ахлах ангийн сурагчид.

Бүтэц

"Үнэхээр үү?" цуврал 8 сурах бичгээс бүрдэнэ. Сурах бичиг бүр 6 хичээлтэй.

Хугацаа

Сурах бичиг бүр 6 долоо хоног үргэлжилнэ — 90 минутын 6 хичээл, нийт 9 цаг.

Арга зүй

Багш лекц уншдаггүй. Сурагчид өөрсдөө асууж, жижиг бүлгээр ярилцаж, хариултаа өөрсдөө олдог. Хичээл бүрд хамтдаа хийх дасгал байна.

Сурах бичгийн сэдэв

Сурах бичгийн бүтэц, агуулгатай доорх хуудсуудаас танилцана уу.

01

Христитгэгч мөн гэж үү?

02

Итгэлтэй байгаарай гэж үү?

03

Библи Бурханы үг гэж үү?

04

Залбирах хэрэгтэй гэж үү?

05

Би дагалдагч гэж үү?

06

Зөв хараарай гэж үү?

07

Ертөнцийг ялаарай гэж үү?

08

Мөрөөдөлтэй байгаарай гэж үү?

Сурах бичгийн бүтэц

01Христитгэгч мөн гэж үү?

Цувралын эхний сурах бичиг. Нүүр хуудас, сургалтын танилцуулга, гарчиг болон нэгдүгээр хичээлийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

  • Хичээл бүр тоймоор эхэлж, судлах сэдвээ урьдчилан харуулна
  • Библийн эшлэл, асуулт, бодож бичих зай хосолсон
  • Бие даан судлах, багаар хэлэлцэх аль алинд тохиромжтой

Бүрэн эхийг сургалтад элссэн сурагчдад олгоно.

Христитгэгч мөн гэж үү? — материалын хуудас

Сургалтын үр дүн

Есүс Христийг таних

Есүс Христ хэн болохыг илүү ойрхон таньж, Түүнтэй хамт байх амьдрал ямар байдгийг мэднэ.

Шинэ өнцгөөр харах

Бурхан хамт байгааг мэдэрснээр өөрийгөө ч, эргэн тойрноо ч өөр нүдээр харж эхэлнэ.

Бусдад дамжуулах

Мэдэрсэн зүйлээ найз нөхөддөө хуваалцах хүсэл төрнө.

Чиглүүлэгч багш болох

Сургалтыг удирдах багш нарыг тусгай семинараар бэлтгэдэг.

Гурван шат

Семинар гурван шаттай. 1-ээс 8 дугаар сурах бичгийг дараалан судална.

Хугацаа

Сурах бичиг тус бүрд 4–9 цаг шаардагдана.

Багшлах эрх

Судалж дүүргэсэн сурах бичгээ заах эрхтэй болно.